одоогийн уншиж байга бүлэг:зүүн хойд азийн экспоны мэдэгдэл

Мэдэгдэл

зүүн хойд азийн экспоны мэдэгдэл

БНХАУ- Зүүн хойд Азийн Экспо “ОУХҮСХ” –д шинэ дүр төрхөөр оролцлоо
分享到:
Time:2017-06-01

Шинэлэг байдлыг харуулж, Сурталчилгааг өргөжүүлж, Хамтын ажиллагааг ахиулна

БНХАУ- Зүүн хойд Азийн Экспо “ОУХҮСХ” –д шинэ дүр төрхөөр оролцлоо




   Арваннэгдүгээр дүгээр удаагийн БНХАУ – Зүүн хойд Азийн Экспо нь шинэлэг, прагматик, дээд зэргийн шаардлага ханган 2017 оны Бээжингийн Олон Улсын Худалдаа Үйлчилгээний Солилцооны Хурал (ОУХҮСХ) –д оролцов.


   “ОУХҮСХ” нь дэлхийн цорын ганц Худалдаа үйлчилгээний бүх салбарыг хангасан солилцооны хурал болохын хувьд Үйлчилгээний салбарын “Нээлттэй, инновацтай, уялдаатай” байх хөгжлийн зарчмийн дагуу уг салбарыг өргөжүүлж, Худалдаа үйлчилгээний инновац болон олон улсын худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийн шинэ хандлагийг буй болгохын тулд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн даяарчилсан болон мэргэшсэн байдлыг чухалчлан үзэж улсын дотоод гадаадын үйлчилгээний салбарын “өргөн хэмжээний харилцан холбоо, гэрээ хэлэлцээр, харилцан уялдаа” –г ахиулна. Тус хурал нь 5 сарын 28 – 6 сарын 1 ний өдрүүдэд Бээжин хотод явагдана.


   БНХАУ – Зүүн хойд Азийн Экспо нь нийт 72 м2 талбайтайгаар уг хуралд оролцоно. Уг хурал нь БНХАУ – Зүүн хойд Азийн Экспогийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах, стратегийн түнш болон хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдолтой юм.


   Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр Жилин мужийн Худалдааг Дэмжих Хурал нь тус удаагийн солилцооны хуралд зориулан БНХАУ – Зүүн хойд Азийн Экспогийн урт хугацааны төлөвлөгөөний дагуу үзэсгэлэнгийн агуулга, гэрээ хэлэлцээр болон сурталчилгаа хийх зэрэг талаар нарийн тооцоо төлөвлөгөөг гаргажээ. Тус удаагийн “ОУХҮСХ” –д БНХАУ – Зүүн хойд Азийн Экспогийн үзэсгэлэнгийн талбайн ерөнхий дизайныг эко, нүүрс төрөгч багатай, байгаль орчинд ээлтэй зарчимыг баримталж цэнхэр цагаан өнгөөр голлон хийсэн. Хятад соёлын онцлог бүхий хорголжин барын үсэг, LED дэлгэц болон шигтгээ зурагийн хэлбэрээр сурталчилгаагаа хийсэн байна. Загвараа дөрвөлжин дүрсээр бүтээсэн нь тус экспогийн даяарчилсан, олон талт шинжийг харуулсан бөгөөд ерөнхий бүтэц нь гүдгэр, хотгор жигд бус, туузан гэрлээр чимэглэсэн нь цэвэр цэмцгэр мөртлөө нүдэнд содон тусахаар болжээ. Үзэсгэлэнд хөнгөн цагаан, PVC хавтан болон хэвлэлийн зориулалттай даавуугаар үйлдвэрлэсэн байгальд ээлтэй, нүүрс төрөгч багатай, эко бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Хоёрдогч түүхий эдийг ашигласнаар материалыг хэмнэх, эргэлтэнд оруулж дахин ашиглах “Хаягдалгүй байх” зорилгыг хангажээ.


   “ОУХҮСХ” дээр Олон Улсын үзэсгэлэнгийн салбарын гол төлөөлөгчид, улс орнууд, бүс нутгууд болон мэргэжлийн салбарынханы үзэсгэлэнгийн талбайн тохижуулалт гайхалтай содон байв. Энэ нь БНХАУ – Зүүн хойд Азийн Экспогийн хувьд өөрийгөө таниулж сурталчилах сайхан боломж болжээ. Энэ жилийн 9 сард явуулах гэж буй арваннэг дүгээр удаагийн БНХАУ – Зүүн хойд Азийн Экспод Жилин мужийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглан ухаалаг үйлдвэрлэлийг бий болгоно. “Нэг бүс нэг зам” бодлогын бүтээн байгуулалтын дагуу олон улсын хамтын ажиллагааны шинэ орон зайг бий болгох, зүүн хойдын хөгжлийн шинэ боломжийг ашиглан хөгжлийн хөдөлгөх хүчнийг нэмэгдүүлэх, онцгой чадамж болон ач холбогдолыг гүйцэд харуулах зэрэг нь үзэсгэлэнд оролцогчидийг Жилин мужийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж хамтран ажиллахад чухал ач холбогдолтой юм.


   Мөн “ОУХҮСХ” –д оролцсоноор мэдээллийг өргөжүүлэх, үзэсгэлэн экспо эрхлэн явуулах чадамжийг дээшлүүлэх, холбоо харилцааг сайжруулах, брэнд бүтээгдэхүүнийхээ нэр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.



 

 

 

 

 

 

 

Дэлхийд хандах. Зүүн хойд Aзид үйлчлэх. Энх тайван, эв найртай, хамтран ажиллах ба саналаа нэгтэн хамтдаа эдэлх, хамтдаа ашиг хүртэхийг хүсэх.