Одоо бүртгүүлэх
Холбогдох хүн: Ли ноёнтон/Ван ноёнтон
Холбоо барих: 13656482367
0571-89801762

Экспоны танилцуулга

Хятад-Зүүн хойд Aзийн экспо(Зүүн хойд Азийн экспо гэж нэрлэдэг)нь Төрийн зөвлөлийн баталсан, Худалдааны яам, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөл болон Жилинь мужийн Ардын засгийн газар ерөнхий зохион байгуулдаг, Зүүн хойд Азийн бүс нутгийн 5 улсын найман томоохон бизнесийн холбоонууд болон Хятад-Япон-Солонгос улсын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулдаг үндэсний хэмжээний үзэсгэлэн бөгөөд Зүүн хойд Азийн зургаан улс хамтран оролцож, дэлхийд нээлттэй байгаа цорын ганц олон улсын үзэсгэлэн юм.

1. Оршил болон хөгжлийн түүх

2005 онд ерөнхий сайд Вэнь Жябао Хятад, Япон, Солонгос, АСЕАН-ий 10 + 3 уулзалтан дээр "Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хуучин үйлдвэрлэлийн баазыг сэргээн түргэтгэх ажлыг эрчимжүүлэх" саналыг дэвшүүлснээр оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байдаг.2004 онд Хятад улс Зүүн хойд Хятадын хуучин үйлдвэрийн баазыг сэргээх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн байжээ. 2005 онд Зүүн хойд Хятадын хуучин үйлдвэрлэлийн баазыг сэргээн босгохоор ба Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгуурласан Зүүн хойд Азийн үзэсгэлэнг хийх гараа төрөн гаржээ.2006 онд дэд ерөнхий сайд Вү И Зүүн хойд Азийн II экспон дээр Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг дээшлүүлэхийг дурьдан "Хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх" зэрэг гурван саналыг дэвшүүлэн Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн дэмжиж, хамтын ажиллагааны хүрээг тэлж, түвшинг шат шатаар дээшлүүлэхийг уриалжээ.2007 оны 9 сард Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Худалдааны яам, Төрийн Зөвлөлийн Зүүн хойд бүсийг сэргэн Хөгжүүлэх алба (одоогоор Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Хороо), Жилинь мужийн Ардын засгийн газар БНХАУ-ын Жилиь муж дахь Чанчунь Олон улсын  үзэсгэлэнгийн төвд Aнхдугаар удаагийн Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өндөр түвшний форум зохион байгуулсан байна.Одоогийн байдлаар Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өндөр түвшний форум нь Зүүн хойд Азийн экспоны гол форум болж байна.

Зүүн хойд Азийн үзэсгэлэнгийн анхдагч нэр нь Хятад Жилинь • Зүүн хойд Азийн Хөрөнгө оруулалт, Худалдааны Экспо байв.2012 онд Төрийн зөвлөл Хятад Жилинь•Зүүн Хойд Азийн Хөрөнгө оруулалт, худалдааны экспо гэсэн нэрийг албан ёсоор өөрчлөн шинэчлэж Хятад-Зүүн Хойд Азийн экспо хэмээн танилцуулж, улс орны дипломат стратеги үйлчлэх, олон улсын хэмжээний томоохон экспо болгов.2005-2013 оны хугацаанд жил бүр экспог зохион байгуулж байсан ба 2014 оноос эхлэн Төв засгийн газраас Зүүн хойд Азийн экспог зэрэг улсын дотоод дахь олон улсын чинартай үзэсгэлэн яармагийг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар шийдсэн.

2. Ерөнхий зохион байгуулагч,Хамтран зохион байгуулагч

Ерөнхий зохион байгуулагч :БНХАУ-ын Худалдааны Яам, Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Жилинь мужийн Ардын засгийн газар

Хамтран зохион байгуулагч: Хойд Солонгос Олон Улсын Худалдааг Дэмжих Зөвлөл |Япон-Хятадын эдийн засгийн холбоо |Япон улсын Худалдааг дэмжих холбоо |Японы Худалдааг дэмжих агентлаг |Солонгосын худалдааны холбоо|Солонгос улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим| Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим|ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим| Хятад, Япон, Солонгос хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар

3. Гол үр дүн

2005 оноос эхлэн Хятад-Зүүн хойд Азийн экспог 11-н удаа амжилттай зохион байгуулсаар иржээ.11-н экспоны явцаас дурьдвал 100 гаруй улс орон, бүс нутгууд, 988 улс төрчдөөс (54 дээд албан тушаалтан ) оролцсон байна.Үүнээс дурьдвал БНХАУ-ын нам болон төрийн тэргүүн Вү И (хоёр удаа), Цэн ПэеЯн, Ван ЧиШан (хоёр удаа), Ли КэЧян, Ван Ян (хоёр удаа) ёслолын ажиллагаанд оролцож, Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны форум дээр Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс илтгэл  тавьсан бөгөөд 130 гаруй улс, бүс нутгийн 700 мянга гаруй худалдаачид болон 7000 гаруй Бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд нийтийн  оролцооны хувь 50% -иас давсан үзүүлэлттэй гаржээ.

Төрийн зөвлөлийн баталсан Зүүн хойд Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өндөр түвшний форум найм дахь удаа амжилттай болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн засгийн газруудын хооронд байнгын солилцоо, харилцан яриа өрнүүлэх өндөр түвшний тавцан болж өгсөн.

4. Хятад-Зүүн хойд Азийн XII экспо

“Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, зүүн хойд Азийн сайн сайхан ирээдүйг хамтаар нээх” уриан дор 2019 оны 8-р сарын 23-27-ны өдрүүдэд “Хятад-Зүүн хойд Азийн XII експо”-г Чанчунь хотод зохион байгуулахаар боллоо. Тухайн үед, 5G сүлжээний павильон, зүүн хойд Азийн улс орнуудын павильон, импортын барааны павильон, Зүүн хойдын сэргэн мандал ба хамтын ажиллагааны павильон, эрүүл мэндийн үйлдвэрлэлийн павильон, Жилинь мужийн павильон зэрэг 6 тусгай павильон ажиллуулах бөгөөд “Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны X дээд форум”, “Их Түмний санаачилга\GTI\-ын засгийн газар хоорондын зөвшилцлийн комиссын сайд нарын хэмжээний бага хурал”, “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай орон нутгийн засгийн газрын тэргүүн нарын дугуй ширээний анхдугаар хуралдаан”, “Хятад, Япон, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт”, “Олон улсын Жилинь нутагтай бизнес эрхлэгчдийн IV чуулган” зэрэг хурал чуулганыг зохион байгуулах болно.

Өдгөө зүүн хойд Ази ерөнхийдөө тогтвортой байж, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд нааштай нөхцөл боломж бүрдлээ. Тус удаагийн експо нь “Дорнын эдийн засгийн IV форум” дээр зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг эрчимжүүлэх тухай Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дөрвөн зүйлт санаачилгыг бүх талаар хэрэгжүүлэн, холбогдох талууд “нэг бүс нэг зам”-ыг хамтран байгуулах эрч хүчийг нэмэгдүүлж, зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, худалдааны солилцоог ахиулан, нээлттэй хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ индэр бүрдүүлж өгөхийг зорьж байна.