Хятад-Зүүн Хойд Азийн XIII экспогийн Гүйцэтгэх хорооны анхдугаар хурал болж өнгөрөв

2021-05-26

5-р сарын 25-ны өдөр Хятад-Зүүн Хойд Азийн XIII экспоны Гүйцэтгэх хорооны анхдугаар хурал Сүнюань зочид буудалд болж өнгөрлөө. Хурлыг Жилинь мужийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, үзэсгэлэнгийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Шүй Лян даргалав явуулав. Жилинь мужийн Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга, үзэсгэлэнгийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Фэн Чинжүн Зүүн хойд Азийн XIII экспогийн ерөнхий төлөвлөгөө, ерөнхий зохион байгуулалт, холбогдох ажлын ахиц байдал зэргийг Гүйцэтгэх хорооны гишүүдэд танилцуулав. Хуралд Жилинь мужийн Худалдааны танхим, Гадаад харилцааны алба, Нийгмийг аюулаас хамгаалах газар, Шинжлэх ухаан технологийн танхим, Эрүүл мэндийн хороо зэрэг үндсэн таван бүрэлдэхүүн байгууллага нэгжийн албаны хүмүүс тус тусын хариуцаж буй тодорхой ажлын талаар санал бодлоо илэрхийллээ. Жилинь мужийн засаг даргын орлогч, Экспогийн Гүйцэтгэх Хорооны захирал Ли Вэй чухал яриа өрнүүлсэн байна


Ли Вэй дарга энэ удаагийн экспог амжилттай зохион байгуулахын тулд юуны өмнө бид эрхбиш үзэл санаагаа нэгтгэн, мэдлэгийн цар хүрээгээ дээшлүүлж, экспогийн  бэлтгэл ажлын тухай хариуцлагаа чангатгах хэрэгтэй. Хоёрт, зохион байгуулалтыг нарийн хянуур хийж, ажлыг дэс дарааллаар ангилж, бэлтгэл ажлуудын чанарын гүйцэтгэлийг хангаж биелүүлэх хэрэгтэй. Улс төрчид, бизнес эрхлэгчдийг урих ажлыг сайтар хийж, экспогийн агуулгыг улам баяжуулж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны том чухал төслийг урьдаар сайн төлөвлөж, хурал чуулганы арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах хэрэгтэй байна. Гуравт, уялдан холбоотой сайтар хамтран ажиллаж, арга хэмжээнүүд бүрэн дүүрэн амжилттай зохион байгуулагдах эсэхийг бататгах хэрэгтэй. Нарийн нямбай зохион байгуулж, нэгдмэл төлөвлөгөө гаргаж, ногоон уулзалт зохион байгуулж, арвич,хэмнэлттэй байхыг эрмэлзэж, эрсдлийг хатуу хянаж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна хэмээн онцлон ярьлаа.

Ли Вэй онцлон тэмдэглэв, Хятад-Зүүн хойд Азийн XIII экско бол Жилинь мужийн энэ онд зохион байгуулж буй эдийн засаг, худалдааны хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр түвшний, хамгийн их нөлөө тусгалтай арга хэмжээ болох ба Жилинь мужийн энэ онд зохион байгуулах эдийн засаг, худалдааны олон улсын чанартай цорын ганц арга хэмжээ мөн. Тиймээс байгууллага, хэлтэс,нэгжүүд дээд хэмжээнд анхаарлаа төвлөрүүлж, мужийн захиргааны нэгдэлтэй байж удирдлаган дор төрөл бүрийн бэлтгэл ажлыг сайтар хийж гүйцэтгэж, экспог зүүн хойд Азийн бүс нутгийн хамгийн өндөр түвшний үзэсгэлэн яармаг болгохыг хичээж, “14-р таван жилийн төлөвлөгөө”ны гарааг сайтар тавьж, ХКН Нам байгуулагдсаны 100 жилийн ойд өнгө нэмэрлэх хэрэгтэй гэв.


ХКН-ын Жилинь мужийн хороо, Жилинь мужийн захиргааны холбогдох байгууллага нэгж, хотын захиргаа, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийн 64 байгууллага нэгж, мужийн худалдааг дэмжих нийгэмлэгийн Шуань Жаохай, Ли Жяньхуа, Сүнь Шижэн, Шао Кэбинь нарын зэрэг дөрвөн дэд дарга, Чэнь Жэнвэй нарийн бичгийн дарга болон бусад удирдлагууд хуралд оролцжээ