Япон улсын Худалдааг дэмжих байгууллага Хятад-Зүүн хойд Азийн ХII экспоны хамтран зохион байгуулагчаар ажиллахаа хүлээн зөвшөөрөв.

2019-03-21

Япон улсын Худалдааг дэмжих байгууллага Хятад-Зүүн хойд Азийн ХII экспог хамтран зохион байгуулж ажиллахаа албан ёсоор хариу өгж мэдэгдэхийн зэрэгцээ Хятад-Зүүн хойд Азийн ХII экспог амжилт дүүрэн болж өнгөрөхийг бэлгэшээн хүсжээ. Мөн бүтцийн тогтолцооны асуудлын дагуу нэг удаагийн эрхийн хэлбэрээр хамтран зохион байгуулагчийн үүргийг хүлээн авсан юм.

Япон улсын Худалдааг дэмжих байгууллага Зүүн хойд Азийн экспог зохион байгуулж эхэлснээс хойш манай мужтай нягт хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, өмнө нь Хятад-Зүүн хойд Азийн экспоны хамтран зохион байгуулагчаар ажиллаж байсан ба экспонд оролцогч байгууллагуудын зохион байгуулалтанд хүчтэй дэмжлэг, тусалцаа үзүүлж байсан билээ.Өмнө нь Чэн Хонганг дэд хурлын дарга 2019 оны 1-р сарын 28-ний өдөр Япон улсын Худалдааг дэмжих байгууллагад зочилж,Хятад-Зүүн хойд Азийн ХII экспог ухуулан сурталчлан дэмжих, Хятад-Зүүн хойд Азийн ХII экспоны хамтран зохион байгуулагчаар ажиллах тухай асуудлуудыг хэлэлцсэн байна.