Фэн Чинжон дарга болон Ли Жянхуа орлогч дарга нар CCTV-гийн Санхүүгийн сувагт залгуулан ажиллав.

2019-03-12


Орон нутгийн намын хороо болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхээр Хятад-Зүүн хойд Азийн XII экспог өндөр түвшний хэмжээнд зохион байгуулахын тулд, 3-р сарын 8-нд Фэн Чинжон дарга болон Ли Жянхуа орлогч дарга нар CCTV Санхүүгийн сувагт ажиллав.

Санхүүгийн сувгийн орлогч захирал Жао Хэ, санхүүгийн хэлтсийн ерөнхий редактор Тиан Дон нар оролцов.

Фэн Чинжон дарга Жао Хэ захиралд Хятад-Зүүн хойд Aзийн XII экспоны дэлгэрэнгүй танилцуулгыг өгөв. Мөн үзэсгэлэнгийн талаар гүнзгийрүүлэн сурталчлах санхүүгийн сувгийхныг урьсанаа мэдэгдэн, Зүүн хойд Азийн XI экспо хүртэлх найрамдалт хамтын ажиллагааны туршлагаасаа суралцан бид үзэсгэлэнгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжин ажиллаж,  сурталчилгааны ажлыг илүү сайжруулж төлөвлөн хамтран ажиллахыг хүсэв.

Энэ жилийн Зүүн Хойд Азийн экспоны талаархи сурталчилгааны ажилд бүрэн оролцохын тулд санхүүгийн сувгийн  нөөцийг нэгтгэн чармайх болно хэмээн захирал Жао Хэ хэлэв. Хятад-Зүүн хойд Aзийн XII экспоны чухал хэсэг болох "Зүүн хойд Азийн шөнө", санхүүгийн мэдээллийн тайлан, Хүндэт зочин "Ярилцлага" болон бусад үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэхээ дурьдаж,Зүүн Хойд Азийн Экспоны нөлөөг өргөжүүлэхийн тулд CCTV-ийн санхүү, шинэ хэвлэл мэдээллийн хэлтэстэй хамтран холбоотой нягт харилцаа тогтоож, стратегийн хамтын ажиллагааг явуулах болно гэдгээ мэдэгдэв.

  • QR код
  • Суурин утас
    Харилцагчийн үйлчилгээний утас:
    +86-431-82766137