Хятад-Зүүн хойд Азийн XII экспонд оролцох үзүүлэнгийн бүтээгдэхүүний менежментийн журам

2019-05-14

1."БНХАУ-ын бүтээгдэхүүний чанарын тухай хууль" болон "БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай хууль" -ийг хатуу чанд мөрдөж,бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахад үзэсгэлэнд борлуулагдах бараа бүтээгдэхүүн нь хуурамч бүтээгдэхүүн биш болох, оюуны өмчийн эрх зөрчөөгүй гэдгийг баталгаажуулна.Аюулгүй бараа болон бусад аюултай хүчин зүйлсгүй бараа гэдгийг батлаж талбайруу оруулна.Задгай болон хялбарчилсан зориулалтын бус маягаар савласан хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахгүй байх, мөн хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг борлуулахгүй ба "БНХАУ-ын хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль" холбогдох хууль тогтоомж, холбогдох үйлчилгээний үүрэг амлалт,борлуулалтын үйлчилгээний түвшинг баталгаажуулж,хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үр ашигтайгаар хамгаалан ажиллах болно.

2.Барааны үнийг тодорхой болгож, хууль эрх зүйн зохистой сурталчилгааг хийнэ. "БНХАУ-ын үнийн тухай хууль" -ийг хатуу мөрдөж, бодит үнээр үнэлж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж,хууран мэхлэх үйл ажилгаатай тэмцэхийн тулд аж ахуй нэгжийн борлуулалтын үйл ажиллагааг үнэн зөвөөр нийтэлж, сурталчилгааны агуулга нь хэтрүүлэггүй, хэрэглэгчдийг хууран мэхлэхгүй байхаар нийтэлж,маркетингийн мэдээлэл, дүрэм журам,үзэсгэлэнгийн үйл ажиллагаануудын талаар мэдвэл зохих мэдээллийг бүрэн эрхийх нь дагуу  хэрэглэгчдэд үр ашигтайгаар баталгаажуулан хүргэх болно.

3. “Үзэсгэлэнд оролцогчдын нэр бүртгэлийн маягт”-ын дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй нэгж, зохион байгуулалтын хороо үзэсгэлэн худалдааны бараа бүтээгдэхүүнийг шалган тулгаж баталгаажуулан борлуулна.Бусад хууль, дүрэм журам, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт шошготой хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.

4. Хүнсний бүтээгдэхүүний савалгааний тэмдэглэгээнд дараах зүйлс байх ёстой:

(1) Нэр, стандарт,цэвэр агууламжийн хэмжээ;

(2) Орц болон найрлагын жагсаалт;

(3) Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, утасны дугаар;

(4) Үйлдвэрлэсэн огноо,хадгалах хугацаа;

 (5) Бүтээгдэхүүний стандарт код;

 (6) Хадгалалтын нөхцөл;

(7) Хэрэглэх заавар;

 (8) Үйлдвэрлэгчийн лицензийн дугаар;

(9) Ашигласан хүнсний нэмэлт бүтээгдэхүүний улсын стандартын нийтлэг нэр;

(10) Хууль тогтоомж, дүрэм журам, хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу тайлбарлах бусад асуудлууд.

5.Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн

(1) Хуулийн дагуу эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тэмдэглэн авах ёстой ба тэмдэглэлд бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэлийн процесс, шошго,бүтээгдэхүүний аюулгүй байдал ба эрүүл мэндийн чиг үүрэг бүхий материалуудын зааварчилгаа байх ёстой.

(2) Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний шошго, зааварчилгаа нь өвчнөөс урьдчилан сэргийлэх,эмчлэх ажиллагаа,агуулгын үнэн бодит байдал, бүртгэл болон мэдүүлгийн агуулга хоорондоо нийцсэн эсэх,зохих зохихгүй хүмүүс,найрлагын үр нөлөө үзүүлэх байдал болон онцлог найрлага түүний хэмжээ гэх мэт, мөн "Тус бүтээгдэхүүн нь мансууруулах бодисыг орлохгүй" гэсэн эдгээр зүйлсийг хөндөхгүй байж болохгүй. Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний чиг үүрэг, бүтэц нь шошго болон заавартай нийцэж байх ёстой.

(3) Эмнэлгийн тусгай хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг төрийн зөвлөлийн хүнсний болон эм бэлдмэлийн хяналт, удирдлагын алба бүртгэнэ. Бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээлийн зохистой байдал, эмнэлгийн тусгай хэрэглээний эмнэлзүйн үр нөлөөг харуулсан бүтээгдэхүүний томъёо, үйлдвэрлэлийн процесс, шошго, зааврууд, материалуудыг талбай дээр байлгана.

(4) Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусгай хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, нярайн сүүний нунтаг материалуудыг бүртгэгч болон тэмдэглэл хөтөлж буй хүмүүс үнэн зөв эсэхийг хариуцан ажиллана.

(5) Тусгай эрүүл мэндийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг "БНХАУ-ын зар сурталчилгааны хууль" болон мансууруулах бодисын сурталчилгааг зохицуулахтай холбоотой бусад хууль тогтоомжийн дагуу явуулна.

(6) Нялх, бага насны хүүхдийн хөгжил бойжилтонд шаардлагатай хоол тэжээлийн бүрэлдэхүүнд  хэрэглэдэг шинэ түүхий сүү, туслах материал болон бусад хүнсний түүхий эд, хүнсний нэмэлтүүд зэрэг тэжээллэг найрлагууд нь хууль тогтоомж, захиргааны журам, үндэсний хүнсний аюулгүй байдлын стандартын заалтуудыг мөрдсөн байх ёстой.

6. Эм ,эмийн материал болон эмийн бэлдмэл

(1) Хятад патент эм бэлдмэлд үйлдвэрлэх лиценз, эмийн зөвшөөрлийн дугаар, GMP сертификат шаардагдана.

(2) Хятадын эмэнд эм хийх зөвшөөрлийн бичгийн дугаар шаардлагатай.

(3) Эм үйлдвэрлэх лицензийг авсан байх шаардлагатай.

(4) Эмийн бэлдмэлд эм үйлдвэрлэх лиценз болон GMP сертификат шаардлагатай.

(5) Бэлэн эм бэлдмэлийг зөвхөн үзүүлэнд тавихыг зөвшөөрдөг бөгөөд борлуулахыг зөвшөөрдөггүй.

(6) Эрүүл мэндийн бүтээгдэхүүн нь "Жижиг хөх малгай" логотой байх шаардлагатай.

7. Импортын хүнсний бүтээгдэхүүн

(1) Гадаадын экспортлогчид болон гадаадад үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд нь манай улсын экспортын хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хүнсний холбогдох үйлдвэрлэлд нийцсэн Хятадын холбогдох хууль тогтоомж, захиргааны журам, хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын шаардлагыг ханган баталгаажуулах ёстой ба шошго болон зааварчилгааны агуулгыг хариуцна.

(2) Импортын хоол хүнсний савалгаа болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шошго, заавар нь хятад хэлээр байх ёстой. Шошго, зааварт Хятад улсын холбогдох хууль тогтоомж, захиргааны журмууд, үндэсний аюулгүй байдлын үндэсний стандартын шаардлагад нийцэж, хүнсний гарал үүсэл, дотоодын төлөөлөгчдийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг зааж өгсөн байх ёстой.

(3)  Импортлогч нь хүнсний бүтээгдэхүүн,хүнсний нэмэлтийн импортын болон борлуулалтын бүртгэлийн тогтолцоо,хүнсний бүтээгдэхүүний бодит бүртгэлийн тэмдэглэгээ, хүнсний нэмэлтийн нэр,стандарт, тоо хэмжээ, үйлдвэрлэлийн огноо, хадгалах хугацаа, хүргэх огноо болон хадгалахтай холбоотой баримт бичиг, импортын багцын дугаар, гадаадад экспортлогч болон худалдан авагчийн нэр, хаяг, холбоо барих арга зэргийг тогтоох ёстой.

(4) Импортын эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн нь экспортлогч орны (бүс нутгийн) эрх бүхий байгууллагын зах зээлд гаргахыг зөвшөөрсөн бүтээгдэхүүн байх ёстой. 

  • QR код
  • Суурин утас
    Харилцагчийн үйлчилгээний утас:
    +86-431-82766137