Жилинь мужийн олон нийтийн аюулгүй байдлын газрын хилээр нэвтрэх хяналтын байгууллага Хятад-Зүүн хойд Азийн XII экспонд оролцож буй хүндэт зочдыг бодлогоор дэмжиж ажиллана

2019-05-14

1.Хилээр нэвтрэхдээ бизнес ажил хэргийн шугамаар болон үзэсгэлэн худалдаа, худалдааны хэлэлцээрт оролцох гадаадын иргэн болон эхнэр нөхөр,18 нас хүрээгүй хүүхэд холбогдох хэлтсийн явуулсан урилгыг шалгуулж Жилинь мужийн хамрах хүрээнд буй боомтоос виз даруулан нэвтрэнэ.

2.Мужийн зүгээс чухал гадаадын томоохон хөрөнгө оруулалтай төслүүдэд оролцоход өндөр чадамжтай менежментийн хүний нөөц, техникийн ахлах мэргэжилтэнгүүд Хятадын газар нутагт оршин суух бичигтэй байвал сайн байгаа тул журмын дагуу баталгаажсаны дараа цуцлах, гадаадын холбоотой нэгжийн дансанд тэмдэглэх болон зэрэглэл тогтоох дээр хязгаарлалт тавьж 2 жилийн хүчинтэй оршин суух зөвшөөрөл олгохоор болов.

3.Чухал гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн авъяаслаг хүний нөөцийн үйлчилгээний холбоосыг нээж, гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж буй өндөр түвшний менежментийн чадварлаг ажилтан болон техникийн ахлах ажилтнуудад зориулсан ганцаарчилсан мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаа,визний захиалга болон ногоон сувгийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгж ажиллана.

4. Урилгаар хил нэвтэрсэн бизнес эрхлэгчид болон үзэсгэлэн худалдаа, худалдааны хэлэлцээрт оролцох гадаадын иргэний боомтоос олгосон визийн хүчинтэй хугацаанд багтаж ажил хэрэг нь дуусаагүй ба үлдэж ажлыг үргэлжлүүлэх хэрэгцээ гарвал тухайн газрын олон нийтийн аюулгүй байдлын хилээр нэвтрэх хяналтын хэлтэс визний бичгийг шинэчлэн холбогдох визийг гаргаж өгөх боломжтой.

 

  • QR код
  • Суурин утас
    Харилцагчийн үйлчилгээний утас:
    +86-431-82766137