Жү Тианшү мужийн дэд дарга Хятад-Зүүн хойд Азийн XII экспоны гүйцэтгэх хорооны 2 дугаар хурлыг хөтлөн хуралдуулав.

2019-05-22

微信截图_20190528101428.png

5-р сарын 21-ны өдөр Хятад-Зүүн хойд Азийн XII экспоны гүйцэтгэх хорооны 2 дугаар хурал орон нутгийн засаг захиргааны 312 тоот бага хурлын танхимд болов. Хурлыг мужийн дэд дарга, Зүүн хойд Азийн экспоны гүйцэтгэх хорооны дарга Жү Тианшү хөтлөн явууллаа. Орон нутгийн намын хорооны суртал ухуулгын газар, орон нутгийн Гадаад Харилцааны Газар, Олон Улсын Худалдааг Дэмжих орон нутгийн зөвлөл, орон нутгийн Худалдааны танхим, Үйлдвэр,Мэдээлэл Технологийн танхим, Соёл,Аялал жуулчлалын танхим зэрэг гол зохион байгуулагч хэлтсүүд бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийв.Гүйцэтгэх хорооны бусад 47 гишүүн нэгжүүд экспоны хариуцсан ажлын явцын талаарх мэдээлэл хийлээ. Тайланг сонссоны дараа дэд дарга Жү Тианшү онцлон цохож: Нэг талаас, Зүүн хойд Азийн экспо бол манай мужид өндөр чанарын нээлттэй платформыг урагшлуулан ахиулж байгаа,тиймээс экспог улам чанаржуулахын тулд чухалчлан авж үзвээс: нөгөө талаас, эдийн засаг, улс төр, гадаад дотоодын томоохон өөрчлөлтүүдийн нөхцөл дор экспон дахь хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн үйл ажиллагаануудыг чанаржуулан бэхжүүлэх, шинэчлэл хийх, төрөл бүрийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна.Экспо бэлтгэн зохион байгуулагдсанаар Зүүн хойд Азийн экспо нь хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагааг дэмжих ажил болон үлдэж энэ нь Жилиний сэргээн босголт, хүмүүнлэгийн харилцааг дэмжих цонх, платформыг ахиулан хөгжүүлэх явдал болох юм. Экспо зохион байгуулах бүтцийн бэлтгэл ажилд дэд дарга Жү Тианшү таван шаардлагыг тавив:

1.Гурван гол сэдэвт төслийг онцлон дурьдав

Нэгдүгээрт, 5G сэдэв. 5G-ийн мэдэгдэхүүнийг сайжруулахын тулд энэхүү судалгаа нь үзэсгэлэн дээр тавигдах өөр өөр хэрэглээ,хувилбар үзэгдлүүд нь одоогийн 5G шинэ эрин үе нь амьдралд болон дэлхий дахины нөлөө дамжин өөрчлөгдөж байгааг харуулна.Хоёрдугаарт, Хятад, Япон, Солонгос улсын үйлдвэр эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт юм.АНУ болон Хятадын худалдаа доголдсон нөхцөл дор Хятад, Япон, Солонгос улсын хамтын ажиллагаа онцгой чухал юм.Ялангуяа Солонгос, Жилинь мужийн хамтын ажиллагааны харьцаа нягт түвшинд нэмэгдсэн. Хятад, Япон, БНСУ-ын үйлдвэр эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалт эрчимжиж байна.Онцгойлон дурьдвал Жилинь муж болон Солонгос улс нь уламжлалт анагаах ухаан, соёлын инноваци, автомашины болон тэтгэвэр тэтгэмж зэрэг аж ахуйн салбарт хамтран ажиллаж байна.Гуравдугаарт, Дэлхийн нуугдмал манлай аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн талбай.Өмнөх 9 удаагийн Дэлхийн нуугдмал манлай аж үйлдвэрийн хурлын үйл ажиллагаа Герман улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил тэд анх удаагаа Германаас гарж Хятад-Зүүн хойд Азийн экспог сонгож үзэсгэлэн гаргаж холбогдох үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон юм. Дараа жилд Чанчунь хотод 10 дахь удаагийн Дэлхийн нуугдмал манлай аж үйлдвэрийн хурлыг зохион байгуулахад энэ нь суртал ухуулгын ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ.Дэюань аж үйлдвэрийн парк төсөл нь Чанчуний эдийн засгийн хөгжлийн бүсэд нэгэнт суурьшсан ба паркын төслийн нээлтийн үйл ажиллагаа тус удааны экспоны үеэр зохион байгуулагдана.Иймээс үзэсгэлэнд тавигдах болон бусад холбоотой хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг чухалчлан авч үзэн идэвхитэй дэмжин ажиллах шаардлагатай юм.

2.Бизнес эрхлэгчдийн урилгын ажлыг өндөржүүлэх

Бизнес эрхлэгчдийг урих уламжлалт сэтгэлгээний хэлбэрийг өөрчлөн хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагааны салбар болон холбогдох үйл ажиллагааг төлөвлөж,Үүний хүрээнд бизнес эрхлэгчийн тодорхой урилгыг боловсруулахын тулд нээлттэй хамтран ажиллах. Хот, муж бүр багадаа нэг сэдэвтэй арга хэмжээг зохион байгуулах ба зочин бизнес эрхлэгчдийг идэвхтэй урих ёстой.Уригдан оролцох улс төрчдийг чанарыг анхаарч, БНХАУ, ОХУ-ын орон нутгийн засаг захиргааны найрсаг хамтын ажиллагаа ба Дэюань аж үйлдвэрийн паркыг Жилинь хотод суурьшсан сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглан, ОХУ-ын шадар сайдын хуралд оролцуулахыг хичээн, шамдан хэрэгжүүлж,эрт баталгаажуулах хэрэгтэй.

3.Хөрөнгө оруулалт,худалдаа хамтын ажиллагааг дэмжих

Хөрөнгө оруулалт,худалдаа хамтын ажиллагаа бол экспоны гол үүрэг юм.Тиймээс хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төслүүдийг хурдасгах хэрэгтэй.Хот, мужуудыг оролцуулаад 5-р сарын эхээс 8-р сарын сүүл хүртэл аймаг дахь хөрөнгө оруулалт, эдийн засгийн ололт амжилтуудын статистик тоо баримтыг гаргаж экспод оролцох гэрээнд гарын үсэг зурахын тулд бид сайн ажилласан байх ёстой.

4.Хүмүүнлэгийн харилцааг ахиулах

Экспоны эдийн засаг худалдааны платформыг ашиглан хүмүүнлэгийн харилцааг ахиулж, Зүүн хойд хэсгийн сэргээн босголтыг харуулж,Жилиний дүр төрхийг сэргээнэ. Холбогдох хэлтсүүд, хотууд болон мужууд нь хүмүүнлэгийн харилцаа үйл ажиллагааны сэдэв, агуулга зэргийг боловсруулах ёстой.Орон нутгийн намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Соёлын аялал жуулчлалын албууд Соёл аялал жуулчлал болон бусад талуудыг сурталчлах,удирдан чиглүүлэх болон бусад талаар гүйцэтгэх хороотой хамтран ажиллах шаардлагатай байна.

5.Хамтарсан нарийн бэлтгэл

Нэгдүгээрт, сайхан уур амьсгалыг бий болгох. Чанчуний хэвлэлийн бага хурлаас эхлэн,уламжлалт мэдээллийн үндсэн суурин дээр,сайн суртал ухуулгыг явуулж, уур амьсгалыг бий болгохын тулд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглана. Хоёрдугаарт, хурлын үйл ажиллагаануудыг нарийн төлөвлөх. Хурал бүрийн зохион байгуулагч нь хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг шуурхай боловсруулж боловсронгуй болгох. Гуравдугаарт, өндөр чанарын үзэсгэлэн гаргах. 5G сэдвийг бүрэн тусгахын тулд үзэсгэлэн нь олон улсын экспоны шаардлагыг хангасан байх ёстой. Үүнээс гадна экспоны бэлтгэлд аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, онцгой байдлын менежментийг зохицуулан сайжруулах,мужийн иргэний нисэх буудал, төмөр замын тээвэрлэлт, хүлээн авахтай холбогдсон асуудлыг уялдуулан зохицуулж олон төрлийн бэлтгэл ажилд нарийвчилсан практиктай ажиллах шаардлагатай.

  • QR код
  • Суурин утас
    Харилцагчийн үйлчилгээний утас:
    +86-431-82766137