Хятад-Зүүн хойд Азийн XII экспоны Чанчунь хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө

2019-05-31

           5-р сарын 31-ны өдрийн үдээс өмнө Хятад-Зүүн хойд Азийн XII экспоны Чанчунийн хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө.Мужийн захиргааны нарийн бичгийн дэд дарга Жан Каймин хэвлэлийн бага хурал хийж,Ли Жянхуа Жилинь мужийн худалдааг дэмжих хорооны хурлын дэд дарга,мужийн Аж үйлдвэр мэдээллийн хэлтсийн дэд дарга Гаошан,мужийн Худалдааны хэлтсийн орлогч дарга Мэн Чинүй нар хэвлэлийн бага хуралд оролцож сэтгүүлчдийн асуултанд хариулав. Мужийн намын хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга,мужийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шубин тус удаагийн хэвлэлийн бага хурлыг даргалан явууллаа.

           Синьхуа мэдээллийн агентлаг,Хятадын шинэ мэдээний агентлаг,Феникс сансрын телевиз,Хятад улсын өдрийн мэдээ,Хонгконгийн бизнесийн мэдээ,Жилиний ардын радио станц,Жилинь өдрийн мэдээ,Хятад Жилиний вэбсайт зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус удаагийн хэвлэлийн бага хуралд оролцлоо.

微信截图_20190613094524.jpg

Мэдээллийн газар дээр

Хурлын үеэр Жан Каймин нарийн бичгийн дэд дарга Хятад-Зүүн хойд Азийн XII экспоны талаарх ерөнхий үнэлгээ болон бэлтгэл ажлын явцын ахицтай байдлын талаар танилцууллаа.Тус удаагийн экспо нь 2019 оны 8-р сарын 23-ны өдрөөс (Баасан гариг) 27-ны өдөр (Мягмар гариг) хүртэл Чанчуний олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж “Харилцан итгэлцэл хамтын ажиллагааг зузаатган бэхжүүлж,Зүүн хойд Азийн сайхан шинэ ирээдүйг бий болгох ” гол сэдвийн дор болж өнгөрнө. Нийт 6 том павильон байгуулагдсан ба тус тусад нь дурьдвал:Гол сэдэвт павильон-5G шинэ эрин үеийн павильон (9 дугаар павильон),Зүүн хойд Азийн улсуудын павильон (1 дугаар павильон),Зүүн хойд сэргэн мандалт ба харилцан хамтын ажиллагааны павильон (8 дугаар павильон),Жилиний павильон (7 дугаар павильон),Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн павильон (6 дугаар павильон),Импортын барааны павильон (2,3,4,5 дугаар павильон).Үүнд импортын барааны 4 павильон байгаагаас Хонгконгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим,Тайваний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, “Нэг бүс нэг зам ”нийт үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим,Зүүн хойд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим, үзэсгэлэнд оролцох улс орнуудад Зүүн хойд Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Европ, Хойд Америк, Номхон далайн улс орнууд болон бүс нутгууд хамрана.

Одоогийн байдлаар тус удаагийн экспоны арга хэмжээний үеэр 13 хурлын арга хэмжээг зохион байгуулахаар байна.Гол форумд Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форум болон Зүүн хойд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай орон нутгийн захиргаадын тэргүүн нарын дугуй ширээний хурал, Хятад,Япон,БНСУ-ын бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт,Зүүн хойд Азийн анхдугаар цахим худалдааны дээд хэмжээний уулзалт,2019 Зүүн хойд Азийн бизнесийн хамтын ажиллагааны форум,Хятад-Зүүн хойд Азийн худалдаа эрх зүйн хамтын ажиллагааны II семинар зэрэг чухал хурал арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж,хүндэт зочдод урилга илгээн, хурлын бэлтгэл ажил болон бусад холбогдох ажил нь цогц, дэг журамтай явагдаж байгаа бөгөөд шат шатаар үр дүнд хүрч буйг мэдээллээ.

Аж үйлдвэр мэдээллийн хэлтсийн дэд дарга Гаошан сурвалжлагчдын асуусан хариултанд хариу мэдээлэл өгж 5G шинэ эрин үеийн павильоны тодорхой цар хүрээ,тохиргоо болон үзэсгэлэн худалдаанд оролцох байдлын талаар танилцууллаа. 5G шинэ эрин үеийн павильоны гол сэдэв нь: “үүл тооцоолол,том өгөгдөл,интернет зүйлс,мобайл интернет,хүний хиймэл оюун ухааны үндсэн агуулга,үзэсгэлэн дээр 5G шинэ эрин үеийг суурь болгон хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, болон хэрэглээг харуулах болно". Тухайлбал, Huawei, ZTE, FAW, Changke, Nokia болон дотоодын болон олон улсын шинэ үеийн мэдээлэл, харилцаа холбоо, ухаалаг тээвэр, системийн шийдлүүдтэй байгууллагууд сүүлийн үеийн 5G технологи, Жилин мужийн 5G хувилбарт холбогдох хувилбарын хэрэглээ, VR, AR гэх мэт амьд харилцан үйлчлэлийн хэлбэрийг ашиглан 5G-ийн суурь мэдлэгийг ойлгож, мөн Жилинд 5G хөгжих түүхийн тухай ярилцана.

Худалдааны хэлтсийн орлогч дарга Мэн Чинүй экспоны үеэр зохион байгуулагдах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форум,Глобал Жилинь биенесийн IV том хурал, Зүүн хойд Азийн анхдугаар цахим худалдааны дээд хэмжээний уулзалт болон ”Их түмний санаачлага”(GTI) засгийн газар хоорондын зөвшилцлийн комиссын сайд нарын хэмжээний бага хурал зэргийн талаар дахин танилцууллаа.Экспоны үеэр Зүүн хойд Азийн улс орнуудын гол улсын төрийн удирдагч нар, Олон улсын санхүүгийн болон хөрөнгө оруулалтын институцийн захирлууд, дэлхийн шилдэг 500 болон Хятад, гадаадын нэр хүндтэй аж ахуйн нэгжийн захирлууд, дотоод гадаадын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, үндэсний эдийн засаг, худалдааны төлөөлөгчид, мужийн (дүүрэг, хотын) засгийн газрын төлөөлөгчид гэх мэт нийт 1200 орчим хүн, форумыг нэгтгэн Зүүн хойд Азийн орнуудын сонирхол, нийтлэг үзэл санаанд анхаарлаа төвлөрүүлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн давуу талыг урт хугацааны хамтын ажиллагааны давуу тал болгож өөрчлөхөд голлон анхаарч, "Нэг бүс нэг зам" -ын гүн гүнзгий интеграцчилал, хамтарсан бүтээн байгуулалтад анхаарлаа төвлөрүүлэн Зүүн хойд Азийн орнуудад харилцаа солилцоог нээн хөгжүүлж,прагматик хамтын ажиллагаа, Зүүн Хойд Азийн орнуудын хувьд харилцан ашигтай, үр өгөөжтэй үр дүнд хүрэх өндөр түвшний нээлттэй платформыг бий болгохын төлөө хамтран ажиллах болно.

Ли Жянхуа Жилинь мужийн худалдааг дэмжих хорооны хурлын дэд дарга Зүүн Хойд Азийн улс орнуудын павильоны тодорхойлолт болон үзэсгэлэнд дэлгэгдэх онцлог агуулга үйл явдлын талаар нарийвчлан танилцуулсан бөгөөд тус удаагийн ЗХА-ын экспон дахь павильоны тохиргоо болон арга хэмжээний зохицуулалтын онцлогуудыг нэгтгэн дүгнэлээ.Зүүн хойд Азийн улсуудын павильон нь үзэсгэлэнгийн танхимын 1 дугаар павильон байх ба нийт 2800кв.м, БНХАУ-ын үзэсгэлэнгийн талбайн дизайны ажлыг мужийн Соёл,аялал жуулчлалын газар хариуцаж байгаа бөгөөд одоогоор суурь ажлууд нь баригдаж дууссан байна. Үзэсгэлэнгийн дизайн нь Хятадын нарийн элементүүдийг орчин үеийн технологи, аялал жуулчлалын соёлтой хослуулж,үзэгч түмэнд Хятад улсын бие даасан өвөрмөц увдисыг мэдрүүлэх болно. Хойд Солонгос,Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос зэрэг ЗХА-ын 5 улс мөн Зүүн Хойд Азийн улсуудын павильоны үзэсгэлэнгийн ач холбогдлыг онцлон авч үзсэн бөгөөд одоогоор Зүүн хойд Азийн 5 улс өөрсдийн үндэсний хэмжээний үзэсгэлэнгийн зураг төслийг боловсруулсан байна.Тухайн үзэсгэлэн дээр үндэсний дүр төрх, уламжлалт соёл нь видео,соёлын бичиг, зураг, объект зэрэг янз бүрийн хэлбэрээр дэлгэгдэн тавигдана.Тус удаагийн Зүүн хойд Азийн экспо нь "Өндөр,Шинэ,Бодит" онцлог шинж чанарыг илтгэнэ. "Өндөр" гэдэг нь уулзалтын үйл ажиллагаа өндөр үзүүлэлттэй бөгөөд оролцогчдын түвшин өндөр байна; "Шинэ" гэдэг нь экспонд анх удаагаа Зүүн хойд Азийн павильоныг байгуулж, 5G шинэ эрин үеийн павильоныг шинээр байгуулж, 5G сүлжээг анх удаа зохион байгуулж, оролцогчдод шинэ туршлага бий болгож буй; "Бодит" гэдэг нь уулзалтын үйл ажиллагаа үр дүнтэй байхаар зохион байгуулагдсан бөгөөд бүх бүс нутаг, хэлтэсүүд Зүүн хойд Азийн экспогийн платформыг бүрэн ашиглаж мөн хэлэлцээр хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг бүрэн дүүрэн ашиглах болно.

微信截图_20190613094543.jpg

Мэдээллийн газар дээр

  • QR код
  • Суурин утас
    Харилцагчийн үйлчилгээний утас:
    +86-431-82766137