Хэрхэн үзэсгэлэнд оролцох

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын нэвтрэх нөхцөл

1. Бие даан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгууллага байх

2. Импорт экспортын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд байгууллага байх

3. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь үйлдвэрлэгч, бие даасан нэгжийн онцгой төлөөлөгчид, эсвэл бөөнийн борлуулагчид байх ёстой.

4. Конвенц, үзэсгэлэнгийн систем, бүлгийн үзэсгэлэнгийн шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд байх.

5. Гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцогч аж ахуйн нэгж дараах шаардлагыг хангасан байх ёстой(Нэг ба түүнээс дээш баримт бүрдүүлэх): Аж ахуй нэгжийн худалдаа үйлчилгээний лиценз,Бүртгэлийн гэрчилгээ,Татвар төлөгдсөн баримт,Үйл ажиллагаа явуулагчийн бүртгэлийн гэрчилгээ,Түүх намтарын зүйлийн бүх гэрчилгээ, Гадаадын (бүс нутгийн) аж ахуйн нэгжийн байнгын төлөөлөх байгууллагын бүртгэлийн гэрчилгээ,Худалдаа үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл ахуйн зөвшөөрөл.

Анхаарах зүйлс:

1. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь дээр дурьдсан стандартуудыг хангасан байх ёстой бөгөөд бизнес эрхлэгч,оролцогч нэгж бүр зохион байгуулагч хороонд нэгтгүүлэн баталгаажуулсан байх.

2.Хүнсний, эрүүл мэндийн хүнс, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслүүдийн үзэсгэлэнд тавигдах онцлог шаардлагууд дараах байдалтай байна:

(1)Хятад эм нь лиценз болон мэргэшлийн хязгаарлалт байхгүй

(2)Эм,капсулд эмийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл болон GMP сертификат шаардагдана.

(3)Эд зүйлийг гарган авахад эмийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хэрэгтэй

(4)Хятадын анагаахын эм бэлдмэлд эмийн зөвшөөрлийн дугаар бэлтгэх шаардлагатай.

(5)Хятадын патент эмэнд эмийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, эмийн зөвшөөрлийн дугаар болон GMP сертификат хэрэгтэй.

(6)Бэлэн эмийн бүтээгдэхүүнийг зөвхөн үзүүлэн хэлбэрээр тавигдах ба борлуулахыг хориглоно

(7)Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн нь "жижиг хөх малгай" логотой байх шаардлагатай.

图片1.png

Үзэсгэлэнгийн лангууны стандарт болон тохируулалт

Энэ удаагийн экспод 100% тусгай засалтай үзэсгэлэнгийн лангуунууд тавигдах ба лангуу тус бүр 9 кв.м байх ба 6 ширхэг лангуунаас эхэлж түрээслэнэ. Аж,ахуй нэгжүүдэд ямар нэгэн тохиргоо шаардагдахгүй ба шууд үзэсгэлэнгээ дэлгэн тавьж болох юм.

Үзэсгэлэнгийн лангууны удирдлага

Тус удаагийн экспоны лангууг зөвхөн сонгон шалгаруулалтын хэлтсээр батлагдсан, үйлдвэр, худалдааны хэлтсийн мэргэшлийн үнэлгээ болон бүртгэл хийлгүүлсэн тохиолдолд үзэсгэлэн худалдаанд оролцох нэгжээр авч үзнэ.Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь "Үзэсгэлэн бүртгэлийн маягт" –ыг маягтын дагуу бүрдүүлж өгөх ёстой ба шилжүүлэн борлуулалт хийх, шилжүүлэн худалдах, шилжүүлэн түрээслэхийг хориглоно.Аливаа үзэсгэлэн лангуу нэгжийн бодит хэрэглээ болон үзэсгэлэнд оролцогч нэгжүүдийн лангууны хаалган дээрхи тэмдэглэгээ зөрүүтэй байх бөгөөд зөрчил гарган шилжүүлэн түрээслэсэн (худалдсан) гэж дараахи нөхцлүүдээс авч үзнэ Үүнд:

1.Сүлжээ үйлдвэрийн нэрээр үзэсгэлэнгийн лангууг холбогдох нэгжид шилжүүлэн хэрэглэсэн.

2.Нийлүүлэлт болон хоршин ажиллах нэрийтлээр лангууг шилжүүлэн  бараа нийлүүлэлт хийж,хоршин ажиллах нэгжээр ашигласан.

3.Үзэсгэлэн худалдаанд оролцоогүй( мэргэшлийн үнэлгээ болон дүгнэлт бүртгэл байхгүй нэгж)-ийн нэрийн өмнөөс гэрээ хийсэн.

4.Зээлж хэрэглэсэн нэрийтлээр лангууг шилжүүлэн зээлж бусад нэгжид хэрэглүүлсэн.

5. Зөвшөөрөлгүй зохицуулалт хийж,өөр хоорондоо лангуугаа солих.

6.Ханган нийлүүлэгч,сүлжээ үйлдвэр,хамтран ажиллагаа зэрэг нэгжүүдээс оролцох хураамжийг өндөр үнээр хураан авсан бол.

7.Бусад хууль журмыг зөрчин лангууг шилжүүлэх,шилжүүлэн түрээслэх зарах үйлдэл гаргасан бол.


Үзэсгэлэнгийн лангууг хууль бусаар ашигласан нэгжүүдэд дараахи зохицуулалтыг хийнэ.

——Тухайн өдрийн хаалтын үед зөрчилтэй лангууг буулган талбайг цэвэрлэнэ.

——Үзэсгэлэн худалдаанд оролцохтой холбоотой баримт бичгийг хураах.

——Торгуулийн шийдвэрийн үр дүнг олон нийтэд зарлан,мөн үзэсгэлэнгийн бүртгэлийн нэгжид мэдэгдэнэ.

——Лангууг хууль бусаар шилжүүлсэн буюу зарсан (зарагдсан) гэж үзвэл дараа удаагийн экспонд орох эрхийг нь цуцалж , зөрчилтэй жагсаалтанд бүртгэнэ.

——Аж ахуйн нэгжийн барьцаа мөнгөнөөс тодорхой хувь хэмжээгээр суутган авна.

蒙语切图.jpg

Холбоо барих арга

Бизнес эрхлэгч,үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэх хэлтэс

Лавлах утас:
Утас:+86-431—82768100

Үзэсгэлэнд оролцох Хятадын аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82768100/82768300

Үзэсгэлэнд оролцох Хойд Солонгос, Өмнөд Солонгосын аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82765500
Факс:+86-431-82796644

Үзэсгэлэнд оролцох Японы аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82738839

Үзэсгэлэнд оролцох Орос,Монголын аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82766855

Үзэсгэлэнд оролцох Хонконг,Тайван,Малайз,Зүүн өмнөд азийн аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82768100

Үзэсгэлэнд оролцох Европын болон бусад гадаадын аж,ахуй нэгжийг бүртгэх:
Утас:+86-431-82766800

1.Экспоны бизнес эрхлэгч,үзэсгэлэнд оролцогчдыг бүртгэх ажлын схемийг боловсруулах;

2.Үзэсгэлэнгийн лангууны баталгаажуулалт болон зохион байгуулалтыг хариуцах;

3.Оролцогч,бизнес эрхлэгчдийн мэдээллийн санг бий болгож,зочдын харилцааны менежмент болон нийт оролцогч, үзэгчдийн бүртгэлийг хариуцан явуулах;

4.Бизнес эрхлэгч,үзэсгэлэнд оролцогчдын бүртгэлийн материал болон сэтгүүлийг хянан хэвлэх;

5.Хураангуй, гүйлгээний статистик мэдээлэл, үзэсгэлэнгийн үр дүнгийн талаарх цогц үнэлгээг зохион байгуулж гаргах;

6.Дотоодын  (Хонконг, Макао, Тайвань багтана) болон гадаададын бизнес эрхлэгч,үзэсгэлэнд оролцогчдын элсэлт бүртгэлийн ажлын зохион байгуулалтыг хэрэгжүүлж,зочид бизнес худалдаа хийдэг бүлгүүдтэй холбоо тогтоож тохиролцон хэлэлцэх.