Оюуны өмч

Хятад-Зүүн хойд Азийн экспоны оюуны өмчийг хамгаалах дүрэм

1-р бүлэг  Ерөнхий дүрэм

1-р зүйл Хятад-Зүүн хойд Азийн экспоны дүрэм журмыг сахихын тулд одоогийн мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дүрмийг боловсруулж оюуны өмчийн эрхийг хамгаалан, үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг оюуны өмчийн эрхийг хүндэтгэн, үзэсгэлэнд гарч буй оюуны өмчийн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална.

2-р зүйл Эдгээр дүрмийг Хятад-Зүүн хойд Азийн экспоны нарийн бичгийн дарга нарын газраас боловсруулж, Хятад-Зүүн хойд Азийн экспонд оролцогч бүх үзэгч болон үзэсгэлэн гаргагчдад хамаарна.

3-р зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь хууль ёсны эрхээ эдлэн, холбогдох хууль тогтоомж болон эдгээр дүрмүүдийн дагуу холбогдох үүргийг хүлээнэ.

2-р бүлэг Экспонд оролцогч талын үүрэг, хариуцлага

4-р зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь хууль ёсны үзэсгэлэнд тавигдах үзмэр болон бараа бүтээгдэхүүний баглаа боодол үзэсгэлэнгийн лангуу болон сурталчилгааны материал зэрэг зүйлс бүх талаараа бусдын хууль ёсны эрх болон оюуны өмчийн эрхийг зөрчихөөргүй байх ба үүнд патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, нэр, баглаа боодол, гоёл чимэглэл, худалдааны нууц зэрэг орно. /зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй/

5-р зүйл Оролцогч тал зохион байгуулагч талд үзэсгэлэн худалдаанд дэлгэгдэх үзвэрүүд гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байхыг баталгаажуулж амлалт өгөн зохион байгуулагчтай оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай гэрээнд  гарын үсэг зурж, оюуны өмчийн эрхийг хамгаалах үүргийг биелүүлэн, маргааныг шийдвэрлэхэд  зохион байгуулагчтай хамтран ажиллах үүрэгтэй.

6-р зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогч хуулийн дагуу холбогдох эрхийн гэрчилгээтэй байна.Оролцогч тал холбогдох эрхийн гэрчилгээг үзэсгэлэн дэдгэгдэж буй талбайд балгах ба оролцогчийн оюуны өмчийн тэмдэг, лого нь холбогдох журмын дагуу тэмдэглэгдсэн байна.

7-р зүйл Оролцогч тал зохион байгуулагч талтай хамтран ажиллаж (үзмэр, сав баглаа боодол, үзэсгэлэнгийн самбар, лангуу болон холбогдох сурталчилгааны материал зэргийг)оюуны өмчийг хамгаалах нөхцөл байдлын дор экспоны өмнөх үзлэгийг хийлгэх.

8-р зүйл Экспоны үеэр оролцогч талуудад гомдол зөрчил гарвал зөрчил,гомдол барагдуулах дүрэм журмыг дагаж мөрдөн, зохион байгуулагчийн мөрдөн байцаалттай хамтран ажиллаж, гарсан дүгнэлтийг хүлээж авах.

9-р зүйл Зохион байгуулагч тал нь гэрэл зураг, видео, бусад сэжигтэй зөрчил, маргаантай зүйлийн талаар мэдээлэл хадгалах эрхтэй ба оролцогч тал хүсэлт гарган зөрчил гаргахгүй байх хуудсанд гарын үсэг зурж болно.

10-р зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон бусад гомдол гаргагчид эдгээр дүрмүүдийн дагуу зохион байгуулагчид гомдол мэдүүлж, бусад оролцогчдын эсрэг арга хэмжээ авахыг зохион байгуулагчаас шаардаж байгаа бол гомдол гаргагч нь зохион байгуулагч болон түүний гүйцэтгэгч эсвэл бусад төлөөлөгчийн бүх үүргээс чөлөөлхийг зөвшөөрөх ёстой. Хэрэв зөрчил нь зөрчигдсөн гэж тооцогдвол хариуцагч нь холбогдох гомдол гаргагчийн авсан арга хэмжээний үр дүнд дараахи  хариуцлагыг хүлээнэ,алдагдал, зардал,нөхөн төлбөрийг бүрэн нөхөн төлөх ёстой; гомдол гаргагчийн гомдол нь зохиогчийн эрх зөрчсөн тохиолдолд зохион байгуулагч болон түүний ивээн тэтгэгч, эсвэл бусад төлөөлөгчийн эсрэг ямар нэг нэхэмжлэл гаргах эрхтэй.

3-р бүлэг Зохион байгуулагч талын үүрэг

11-р зүйл Зохион байгуулагч нь үзэсгэлэн худалдаанд оролцогчдын оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулиудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

12-р зүйл Зохион байгуулагч нь төрийн холбогдох дүрэм журмын дагуу үзэсгэлэнд тавих оюуны өмчийн гомдлын агентлаг байгуулна.Үзэсгэлэнд оролцогчийн үйлчилгээ,гомдол,байршил,холбоо барих мэдээллийг үзэсгэлэнд оролцогчдод зарлана.

13-р зүйл Гомдол барагдуулах бүтцийн баг нь холбогдох талбарт зохион байгуулагч, хуулийн мэргэжилтэн, мэргэжлийн техникчидээс бүрдэж болно. Шаардлагатай тохиолдолд зохион байгуулагч оюуны өмчийн захиргааны хэлтэсд хүн томилж оролцуулах тухай хүсэлт явуулж болно.

14-р зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогчийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэж сэжиглэж буй этгээд нь зохион байгуулагч талаар тайлагнуулах, боловсруулах хүсэлт гаргах эрхтэй гэж үздэг бөгөөд зохион байгуулагч нь эдгээр дүрмүүдэд заасан журмын дагуу мөрдөн байцаалт явуулна.

15-р зүйл Зохион байгуулагч нь гомдлын мэдээллийг зохих ёсоор хадгалж, үзэсгэлэн худалдаанд оролцогчийн шаардлагад нийцүүлэн гэрэл зураг, бичмэл нотолгоо зэрэг холбогдох нотолгоог гаргаж болно.

4-р бүлэг Гомдол

16-р зүйл Хэрэв оюуны өмчийн эрх эзэмшигч буюу сонирхогч тал нь үзэсгэлэн гаргах төсөл нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэж үзвэл,гомдол гаргагчид холбогдох зохицуулалтын дагуу зохион байгуулагч буюу зохион байгуулагчаас тогтоосон гомдлын агентлагт хандаж болно. Гомдлыг хүлээн авсны дараа зохион байгуулагч эсвэл гомдлын агентлаг нь түүнийг мөрдөн шалгах, түүнийг зохицуулахын тулд ажилтнуудыг томилж шуурхай шийдвэрлэх үүрэгтэй.

17-р зүйл Оюуны өмчийн эрх эзэмшигч буюу сонирхогч тал зохион байгуулагч тал болон зохион байгуулагчдын зохицуулалтанд гомдол гаргасан тохиолдолд дараахь материалыг бүрдүүлж өгнө:

(1) Гомдол гаргагч болон хариуцагчийн үндсэн мэдээлэл, тухайлбал гомдол гаргагчийн нэр, гомдол гаргагчийн хаяг, хариуцагчийн нэр, лангуу дугаар зэргийг оруулна. Гомдол гаргагч гомдол гаргах эрхтэй этгээдэд төлөөлүүлэн өгөх тохиолдолд итгэмжлэлийг гаргана.

(2) Хууль бус гэж үзсэн оролцогч төслийн нэр,зөрчлийн гэрчлэх шаардлагатай тайлбарыг нотлох баримт.

(3) Оюуны өмчийн эрхийн гэрчилгээ,оюуны өмчлөлийн гэрчилгээ, оюуны өмчийн контентын гэрчилгээ болон бусад шаардлагатай оюуны өмчийн эрх зүйн байдлын гэрчилгээ зэрэг орно.

18-р зүйл Үзэсгэлэнд оролцогч төслийг зөрчлийн сэжигтэй гэж мэдэгдсэний дараа хариуцагч нь гомдлын контентын хууль ёсны эрх, зөрчсөн тухай нотолгоог баталгаажуулах, зохион байгуулагч болон зохион байгуулагчийн агентлагт гомдол гаргасан шалтгааны нотолгоог нэн даруй өгж туслалцаа үзүүлэх ёстой. Агентлагийн ажилтнууд зөрчилтэй зүйлүүдийг шалгаж үзэх ажиллагааг явуулна. Гомдоллогч хүчин төгөлдөр нотолгоо гаргаж чадахгүй бол зохион байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу зөрчлөөр сэжиглэгдсэн зүйлсийг өөрөө үзэсгэлэнгээс буулгах;Үзэсгэлэн худалдаанд оролцогчид хэрэв тухайн сэжигтэй зүйлсээ үзэсгэлэнгээс буулгахгүй бол зохион байгуулагч буюу зохион байгуулагч байгууллага гаргасан гомдлын дагуу үзэсгэлэнгийн лангууг буулгах шийдвэр гаргаж болно.

19-р зүйл Хэрэв гомдол гаргагчийн гомдолоос шалтгаалан хохирогчидод хохирол учруулсан бол,гомдол гаргагч нь хуульд заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

20-р зүйл Үзэсгэлэнгийн үеэр оюуны өмчийн маргаан гарвал зохион байгуулагч тал ба зохион байгуулагч агентлагийн тохируулсан гомдлын зохицуулалтыг урьдчилан тохиролцсоны дагуу сайн дурын үндсэн дээр зуучлан шийдвэрлүүлж болно. Зуучлалаар тохиролцоонд хүрсэн бол холбогдох талууд үүнийг хэрэгжүүлнэ;хэлэлцээрт хүрч очих тохиолдолд оюуны өмчийн эрх эзэмшигч буюу сонирхогч талууд оюуны өмчийн захиргааны хэлтэс эсвэл шууд шүүхэд гомдол гагах эрхтэй болно.

5-р бүлэг Шийтгэл

зүйл Үзэсгэлэн худалдаанд оролцогчид дараахи төлөвтэй байвал зохион байгуулагч нь зохицуулан шийдвэрлэх эрхтэй:

(1) Гомдол гаргасны дараа зохион байгуулагчтай хамтран ажиллахаас татгалзаж нотлох баримтыг шалгалт, мөрдөн байцаах,бичиг баримт үзэх зэргийг эсэргүүцвэл ;

(2) Гомдол гаргагч болон хариуцагч нь шууд ярилцаж маргаан үүсгэж үзэсгэлэнгийн дэг алдагдуулсан бол

(3) Үзэсгэлэн худалдаанд оролцож буй бүтээгдэхүүн буюу зөрчлийн сэжигтэй үйлдэл илэрч үл зөрчлийн нотлох баримтыг хангахгүй байх,зөрчлийн сэжигтэй үзмэр, зүйлүүдийг хураах эсвэл засварлахаас татгалзах;

(4) Зөрчилтэй гэж сэжиглэгдэж буй эд зүйл буюу үйлдэл нь зөрчлийн баримтыг хүчин төгөлдөр мөрдөж буй хууль зүйн баримтаар батлагдвал

(5) Бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн, эсвэл үзэсгэлэнгийн дэгийг алдагдуулсан гэж үзвэл

22-р Үзэсгэлэн худалдаанд оролцогч 21 дүгээр зүйлд дурдсан үйлдлийг агуулсан бол зохион байгуулагч дараахи арга хэмжээг авах эрхтэй:

(1) Буулгах, хамгаалах зэрэг арга хэмжээ авахын тулд хариуцагчийг шаардах;

(2) Оролцогчдын эрхийг цуцалж, оролцсон хураамжийг буцаан олгохгүй байх;

(3) Зохион байгуулагчийн талаас зохион байгуулах дараагийн үзэсгэлэнд үргэлжлүүлэн оролцохыг хориглох.

23-р зүйл Зохион байгуулагч нь үзэсгэлэн худалдаанд оролцогчидын эд зүйлийг задлах, таглах зэрэг арга хэмжээ авахыг шаардах эрхтэй бөгөөд үзэсгэлэн дэлгэгчид тэдгээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан бол зохион байгуулагч нь ажилтнуудыг томилж шууд гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд зохион байгуулагч талд учруулсан хохирлыг үзэсгэлэнд оролцогчид хариуцна.

24-р зүйл Энэ дүрэм журам нь 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ.