Хоолны үйлчилгээ

Чанчунь дахь 10 том зоогийн газар

1.Саню Жуюань(Tong Guang замын салбар)

23商旅服务-餐饮服务1 copy_副本.png

Санал болгож буй шалтгаан:Найрлага нь сайн чанарын,амт сайтай,зам өнгөрөн явж байгаа Чанчунь хотын иргэдийн орохгүй өнгөрж боломгүй үзэмжит орчныг бүрдүүлсэн газар юм. Тус газраас Саню Жуюаны Чүнцай /Brasenia schreberi J.F.Gmel/ шөлийг санал болгомоор байна,Энэхүү хоолны газарт манай үйлчлүүлэгчид хамгийн их зочилох газар байж болзошгүй ба очих болгондоо загас амтлан мастер тогоочийн ур чадвар, хоолны сайн чанарын орц найрлагыг мэдрэн таашаах болно.

Хаяг:Tong Zhi гудамж 2222 тоот (Tong Guang замын ойролцоо)

Утас: +86-431-88028127


2.Лаочан хайрмал

23商旅服务-餐饮服务2 copy_副本.png

Санал болгож буй шалтгаан:Чанчунь хотын иргэдийн сайн мэддэг эртний зоогийн газар ба орчин тав тухтай,Чанчунь хайрмал нь жирхрээний далавч мэт нимгэн ба амсаж үзмэгц сайхан амтыг нь мэдрэх болно! Үнэндээ олон таван тайлбар хэрэггүй Чанчунь хотын иргэдийн сайн мэддэг эртний нэгэн зоогийн газар юм.Ойрын үед Чанчуний Лаочанг Чанчунь хайрмалын салбарууд ихэнх нь засварын шинэчлэл хийсэн бөгөөд салбар бүр нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой,сайхан мэдрэмжийг өгөхөөс гадна орчин нөхцөл нь таны хоолны зуршилд ч нөлөөлөх болно.

Хаяг: Chaoyang дүүрэг Dongmin гол гудамны 666 тоот

Утас: +86-431-88983990


3.Социализмийн шинэ хөдөө тосгон(Dongmin төв салбар)

23商旅服务-餐饮服务3 copy_副本.png

Санал болгож буй шалтгаан:Орчин нь 80-иад оны хөдөө тосгоны шинж төрхийг нилээд агуулсан,өвөрмөц мэдрэмжийг төрүүлмэгц зүүн хойд нутгийн хоолтой, зүүн хойд нутгийн хоолонд дуртай хүмүүсийн заавал орж үзэх газрын нэг бол Социализмийн шинэ хөдөө тосгон зоогийн газар юм.Өөр улс,орон нутгийн найз нөхөд нь Чанчуньд ирсэн тохиолдолд энэ зоогийн газар авчирах магадлал хамгийн өндөр байдаг байна.Зөвхөн уг газрын хоолны амтаар зогсохгүй орчин нь 80-иад оны дүр төрхийг харуулсан нь хүмүүсийг өмнөх үерүү аваачсан юм шиг мэдрэмж төрүүлдэг байна.Хоолны амтанд ямар ч дүрэм журам гэсэн зүйл байхгүй ба зөвхөн таньд “Зүүн хойд нутгийн амтыг” л мэдрүүлэх болно.

Хаяг:Chaoyang дүүрэг Dongmin гол гудамны 650 тоот

Утас: +86-431-85666608


4. Гуан Ен Кафе (Хуучин салбар)

Санал болгож буй шалтгаан:Орчин нь онцгой содон,кофены амт нь үнэхээр сайхан ба бүх нэр төрлийн уух зүйлс нь уран нарийн хийцтэй жинхэнэ урлагийн бүтээлүүд байдаг билээ! Нэг аяга сүүг харахад цэцэг тасдаж авахуйц үнэхээр сайхан харагддаг!

Хаяг: Chaoyang дүүрэг Xinjiang гудамж Xikang нарийн гудамны1375 тоот 2-р давхар

Утас: +86-431-85654519


5. Рэн Фэнгэ (Баруун Chaoyang замын салбар)

Санал болгож буй шалтгаан:Орчин тав тухтай бөгөөд хоолны амт, дагалдаж ирэх хачир ногоонууд нь жинхэнэ Солонгос хоолны амтыг Чанчуньд ирсэн гадны хүмүүсд мэдрүүлэх болно. Рэн Фэнгэ нь заавал очих ёстой хоолны газруудын нэг бөгөөд тэдний үйлчлэгч нар нь их онцлог бүгд Хойд Солонгосоос ирсэн хүмүүс байдаг ба орой нь төгөлдөр хуур тоглогддог байна.Амттан идэх дуртай хүмүүс очиход тохиромжтой Хойд Солонгосын хэв маягийг харуулсан тухтай орчинтой,мөн тусдаа өрөөнд сууж ч болно.Цагаан будааны зайдас нь амттай байдаг бөгөөд гараар татсан нохойны мах нь тэдний онцлог хоол нь юм.

Хаяг: Chaoyang дүүрэг Xinjiang гудамж Баруун Chaoyang зам 221 тоот (Wanbao зээлийн ойролцоо)

Утас: +86-431-88580668


6. Дорнын баншны хаан (Gongnong их замын төв салбар)

Санал болгож буй шалтгаан: Дорнын баншны хаан зоогийн газрын банш хийх арга нь нарийн ба,баншны төрөл сонголт маш баялаг,шууд л очиж үзмээр сайхан газар юм! Олон жилийн түүхтэй эртний энэ газар нь Чанчуний олон хүмүүсийн дурсамжид үлдсэн газар.Баншаа бүгд гар аргаар хийдэг ба үнийн хувьд миний бодлоор харьцангуй тохиромжтой санагдсан.Гэхдээ хоолныхоо төрөл,порцоос хамаарж үнэ нь хэлбэлздэг энийг үйлчлүүлэгч бид ойлгож хүлээн авах л асуудал билээ.Баншнаас гадна олон төрлийн хоол байдаг ба энэ газрын гахайн шарсан мах, нарстай тахианы гуяд би илүү дуртай.Баншны хувьд Sanxian баншийг санал болгох ба мөн шарсан банш нь ч сайхан сонголт болно шүү* Зөвхөн баяр ёслолын үеийг гэлтгүй банш очиж идээрэй.

Хаяг:Gongnong их замын 3858 тоот (Nanhu хүрээлэн усан сэлэлтийн дүүргийн ойролцоо)

Утас: +86-431-85693868


7. Юань Шэнжю (Xinmin их гудамны салбар)

Санал болгож буй шалтгаан: Юань Шэнжю,тунгалаг халуун тогоо ба хонины мах нь их алдартай, нүүрсний халуун тогоо болон Юань Шэнжю халуун тогоо нь маш цэвэрхэн бөгөөд сайхан амттай! Хуучны энэ хоолны газар маань үнэхээр л жинхэнэ халуун тогооны амтыг мэдрүүлэх газар бөгөөд үхэр,хонины махны амт үнэрийг гоё гэхээс аргагүй юм. нүүрсний халуун тогоо болон Жан амтлагч нь их сайхан амттай, цэцэгт байцаа нэмж хийгээд идвэл үнэр амт нь үнэхээр сайхан болдог шүү.

Хаяг: Chaoyang дүүрэг Gongnong их замын 28 тоот

Утас: +86-431-85674218


8. Дин Фэнжэн (Тэргүүн/төв салбар)

Санал болгож буй шалтгаан:Чанчуний эртний нэгэн хүнсний бүтээгдэхүүний компани юм. гоймонгийн материал орц үнэхээр сайн ба олон төрлийн арвин сонголттой. Өөр газраас орлуулж боломгүй нэгэн амтыг Чанчуний Динг Фэнжэнгийн хясаа мөөгтэй хавирганы гоймонтой шөлнөөс амталж болно.Амт бол үнэхээр сайхан та бүхнийг ирж амсаж үзэхийг санал болгож байна.

Хаяг: Renmin их гудамж 1881 тоот Чанчунь Baihuo плазагийн баруун тал (Chong Qing замын ойролцоо)


9. Фү И Дэ шарсан тахиа

Санал болгож буй шалтгаан: Хуучны шарсан тахианы мах нь маш амттай, Битүү шөл, тахианы махтай шөл,дүфүний шорлог нь жинхэнэ амтыг мэдрүүлнэ.Хуучны битүү шөл нь тийм ч халуун ногоотой биш шорвоглог сайхан амттай ба мөн дүфүний шорлог нь үнэхээр сайхан.Хүмүүсийн дандаа оочир дараалалд дарагдаж байдгийг үл тооцвол үнэхээр сайхан газар юм.

Хаяг:Chong Qing зам 721 тоот (Я Тай Фү Юаний эсрэг талд)

Утас: +86-431-88979988


10. Баү Жиа эртний найман төрлийн ресторан (Tong Guang замын салбар)

Санал болгож буй шалтгаан: Уламжлалт зүүн хойд нутгийн рестораны амт бага зэрэг хүнд, цэс нь маш бодит мэт байсан.Уламжлалт “Эртний 8 төрөл” ийн амт нь үнэхээр сайхан ба ялангуяа тогооны битүү мах ба соустай ясны амт нь алдартай.Үйлчилгээ,орчин нь ч мөн сайн.

Хаяг: Chaoyang дүүрэг Tong Guang зам (Bai Hui зээлийн үүдэнд)

Утас: +86-431-86761285