Эмнэлгийн үйлчилгээ

1. Жилинь их сургуулийн “Baiqiuen” нэгдүгээр эмнэлэг  Гуравдугаар зэрэглэл   Олон нийтийн

Жилинь их сургуулийн “Baiqiuen” нэгдүгээр эмнэлэг нь 1949 онд байгуулагдаж анагаах ухаан, багшлах, шинжлэх ухааны судалгаа, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн хамгаалалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ явуулдаг гуравдугаар зэрэглэлийн томоохон эмнэлэг юм. Эмнэлэг нь одоогоор 2 салбартай ,нийт барилгын талбай нь 549,500 кв.м,9500 гаруй ажилчидтай. 2017 оны байдлаар яаралтай тусламжийн тасагт 4.44 сая хүн, эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн тоо 267 мянга, эмнэлт хэвтэж эмчлүүлж буй болон хагалгаанд орсон хүний тоо 159 мянга байсан байна.2009 онд эмнэлэг нь эмнэлгийн холбоо байгуулж одоогоор 105 гишүүнтэй. Жилинь их сургуулийн нэгдүгээр эмнэлэгийн төв орон нутгийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны сүлжээг бүтээн байгуулсан.

Утас: +86-431-88782291

Хаяг:Чанчунь хот Xinmin том гудамжны 71 тоот


2.Жилинь их сургуулийн хоёрдугаар эмнэлэг      Гуравдугаар зэрэглэл   Олон нийтийн

Жилинь их сургуулийн хоёрдугаар эмнэлэг нь улсын эрүүл мэнд төлөвлөлтийн хорооны удирдлага,Боловсролын яамны дэргэдэх ахлах сургуулийн харьяа эмнэлэг юм.Тус эмнэлэг нь эмчилгээ, багшлах, шинжлэх ухааны судалгаа, нөхөн сэргээх, эрүүл мэндийн орчин үеийн гурван шаталсан тусламж үйлчилгээг явуулдаг клиникийн анагаахын сургууль юм.Эмнэлэг нь нийт 171мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг ба нийт бүтээн байгуулалтын талбайн хэмжээ 439мянган кв.м,барилга байшингийн талбай нь 315мянган кв.м юм.Одоогийн байдлаар “Ziquan” “Qingnian” “Yatai” гэсэн гурван дүүрэг хотхонтой.Эмнэлэг нь уламжлалт өвөө гээлгүй өвчтөнүүдээ садан шигээ хайрлан үйлчилж ирсэн ба “Baiqiuen” –ний эрүүл мэндийн технологийн шилдэг туршлагын нутагшуулж,Жилинь мужийн хүүхдийн эрүүл мэндийн анхны үндэсний эмнэлэг,Үндэсний ардын итгэл хүлээсэн эмнэлгээр тус тус шалгарчээ.

Утас: +86-431-88796114

Хаяг:Чанчунь хот Ziqiang гудамжны 218 тоот


3.Чанчунь хотын төв эмнэлэг    Гуравдугаар зэрэглэл   Олон нийтийн

Чанчунь хотын төв эмнэлэг нь онцгой байдал, анхны тусламж, анагаах ухаан, урьдчилан сэргийлэлт, багшлах, шинжлэх ухааны судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцлон хүргэдэг гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг ба Чанчунь бүсийн эрүүл мэндийн цогц группийн үндсэн нэгж гишүүн.Тус эмнэлэг нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 1356 ажилтантай, 754 өвчтөний ортой,жилд дунджаар 620 мянган лаборторын үзлэг хийдэг бөгөөд 33 төрлийн эмчилгээний өрөө,7 техник технологийн өрөө, 3 хотын түвшний судалгааны тасагтай ба 5 эмнэлзүйн судалгааны өрөөтэй юм. Үүний дотор зүрх судас,зүрх судасны мэс засал,мэдрэл,мэдрэлийн мэс засал,гериатрик зэрэг оношлогооны төв нь хотын зэрэглэлд чухал оношлогооны төвдөө ордог байна.

Утас: +86-431-88916232

Хаяг:Жилинь муж Чанчунь хот Renmin том гудамжны 1810 тоот


4. Чанчунь хотын Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг    Гуравдугаар зэрэглэл   Олон нийтийн

Чанчунь хотын Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь 50 жилийн хөгжлийн түүхтэй,анагаах эмчилгээ,заах, шинжлэх ухааны судалгааг хослуулсан гуравдугаар зэрэглэлийн Хятадын уламжлалт ангаах ухааны эмнэлэг юм.Тус эмнэлэг нь Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний давуу тал, Хятадын уламжлалт анагаах ухааны гүн гүнзгий шинж чанарыг шингээж, Хятад болон барууны анагаах ухаан, орчин үеийн анагаах ухаантай уялдуулж, хослуулсан давуу талуудтай юм.Мөн ажлын байрны гэмтэл бэртэл,Авто тээврийн ослыг гэмтлийг хүлээж авдаг нэгж юм. Барилгын талбай нь 21600 кв.м ба дотор, гадар, эмэгтэйчүүд, нүд, зөөлөн эдийн гэмтэл,элэг цөсний зэрэг 10 чухал эмчилгээний тасагтай ба 30 туслах тасаг хэсэгтэй,мэс заслын түвшингөөрөө дээгүүрт ордог эмнэлэг юм.

Утас: +86-431-86178018

Хаяг:Жилинь муж Чанчунь хот Nanguang дүүргийн Shuguang гудамжны 463 тоот