Аюулгүйн байдлыг хамгаалах журам

Аюулгүйн байдлыг хамгаалах журам 1.Үзэсгэлэн худалдаанд оролцогч,аж ахуй нэгж байгууллагууд хамгаалалтын албаны хүмүүсийг томилж зохион байгуулалтын хорооны үйл ажиллагаа болон үзэсгэлэнгийн танхимын аюулгүй байдалд туслалцаа үзүүлэх. 2.Аюулгүй байдлын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд "Үүрэг хариуцлагыг хэн хүлээн хариуцах" зарчмын дагуу бүх оролцогч нь галын аюулгүй байдлын боловсрол, менежментийг бэхжүүлэх ёстой.Оролцогчдын аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж,экспоны дүрэм журмыг дагаж мөрдөж,үзэсгэлэнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хятад-Зүүн хойд Азийн экспоны зааварчилгааг даган аюулгүй байдлыг хамтран сахих. 3.Улс төрийн үзэл суртлын боловсролыг дээшлүүлэх, гишүүдэд заан сурган, хууль бус байгууллагуудыг оролцуулахгүй арга хэмжээ авж, сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлэн, янз бүрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. 4.Хятад-Зүүн хойд Азийн экспоны баримт бичгийн шалгалтыг чангатган, экспоны үеэр үзэсгэлэнгийн талбайд орж буй бүх ажилтнууд энгэртээ заавал экспоны мандатыг зүүж аюулгүй байдлын ажилтнуудтай хамтран ажиллах ёстой. Үзэсгэлэнгийн үеэр,албанаас чөлөөлөгдсөн хүмүүсээс бусад оролцогч эд анги, аюулгүй байдлын шалгалтыг баталгаажуулахын тулд өөрийн санаачилгаар дуулгавартай дүрэм журмыг дагаж мөрдөн хамтран ажиллах шаардлагатай. Мандат болон баримт бичгийг бусдад хэрэглүүлсэн болон биедээ авж яваагүй нөхцөл байдал илэрвэл холбогдох журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. 5.Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн экспоны бараа бүтээгдэхүүн болон хувийн эд зүйлсийг хадгалан хамгаалах аюулгүйн байдлыг сахих ажиллагаа явуулах. Үзэсгэлэнд оролцогчид заасан хугацаанд танхимд нэврэн орж мөн хугацаанаас өмнө танхимаас холдохгүй байх бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган хулгайчаас сэргийлэх. 6.Мансууруулах бодис, шатамхай, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхит бодисыг зөвхөн дууриамал орлуулагч байдлаар ашиглаж болох бөгөөд үзмэрийн танхимд биет объектыг оруулахыг хатуу хориглоно. 7.Үзэсгэлэнгийн танхимыг засах, угсрах ажлыг "Үзэсгэлэнгийн гал түймрийн журам" -ын дагуу гүйцэтгэнэ. Үзэсгэлэнгийн бараа үзүүлэнг дүрмийн дагуу танхимд байрлуулах ба үзэсгэлэнд оролцогч нэгж болон хувь хүн байршлыг сольж үзэсгэлэнгийн гадна байрлуулахыг хориглоно. 8.Бүх нэгжүүд аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд сонор сэрэмжтэй байж ач холбогдол өгөн ажиллах хэрэгтэй. "Үзэсгэлэнгийн галаас урьдчилан сэргийлэх журам" -ыг үр дүнтэй хэрэгжүүлж, ажилтнууддаа аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны боловсролыг олгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтэд мэдэгдэн, дагаж мөрдүүлэн, аюулгүй байдлыг хангана. 9.Үзэсгэлэнгийн танхимд (үзэсгэлэнгийн талбай, лангуу, албан газар, агуулах, эгнээ, шат, цахилгаан шат зэрэг) газруудад тамхи татахыг хатуу хориглоно. Зөрчсөн нөхцөлд дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 10.Мөлхөө шавьж, загас, шувуу болон бусад төрлийн тэжээвэр амьтдыг үзэсгэлэнгийн танхимд нэвтрүүлэхийг хориглоно. Ерөнхий дээд хурлаас батлан экспоны үзүүлбэр болон үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзэн зөвшөөрсөн тохиолдолд дээрхи зүйл хамаарахгүй. 11.Үзэсгэлэнгийн үеэр үзэсгэлэнгийн бараа,үзвэрийг тээвэрлэн авч яваа тээврийн хэрэгсэл Чанчунь олон улсын үзэсгэлэнгийн төвийн хүрээллийн талбайд нэвтэрснийхээ дараа хуваарилсан газар түр зогсолт хийн ажил үүргээ биелүүлсэний дараа Чанчунь олон улсын үзэсгэлэнгийн төвийн хүрээллийн талбайгаас шууд гарах. Үзэсгэлэнийн бараа үзвэрийг тээвэрлэн буулгахад Чанчунь олон улсын үзэсгэлэнгийн төвийн хүрээллийн талбайгаас гарах үед ерөнхий дээд хурлаас баталсан тээшийг тээвэрлэх эрхийн бичгийг аюулгүй байдлыг ажилчидад шалгуулан үзүүлэх хэрэгтэй. 12.Чанчунь олон улсын үзэсгэлэнгийн төвд орж буй машинууд замын хөдөлгөөний удирдлагын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөж, тогтоосон маршрутын дагуу жолоодох, байрлал заасан газрын дагуу зогсох ёстой. 13.Хятад-Зүүн хойд Азийн экспоны үеэр бүх төрлийн бараа материалыг үзэсгэлэнгийн аюулгүй байдлын хэлтэс эсвэл бүртгэлийн ерөнхий албаны зохицуулалтаар бүртгэл хүргэлт хийгдэх ба өөрсдийн дураар зохицуулалт хийхийг хориглоно. Тусгай зөвлөмж: Үзэсгэлэн худалдаанд оролцогчид хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа явагдаж буй үед (гар цүнх, түрийвч, хувцас, баримт бичиг гэх мэт) үнэт зүйлсийг биедээ авж явахыг зөвлөж байна.Хэрэв ямар нэг алдагдал гарвал зохион байгуулалтын хороо хариуцлага хүлээхгүй болно.