展馆展区

Үзэсгэлэнгийн павильон

Үзэсгэлэнгийн нийт талбай нь 70,000 метр квадрат бөгөөд шинжлэх ухаан, технологийн инновацийн павильон, автомашины павильон, Зүүн хойд Азийн орнуудын павильон, Жилинь мужийн павильон, Хятадын муж хотуудын павильон, импортын барааны павильон, шинэ медиа шууд нэвтрүүлгийн павильон зэрэг үзэсгэлэнгийн долоон танхимтай. Үзэсгэлэнгийн танхимын барилга байгууламж нь аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байх, тохилог сайхан байх, ногоон байх зэрэг зарчмуудыг баримталж, шинэ хэлбэрийн үзэсгэлэн, үзүүлэнгийн хэв маяг бий болгохыг зорьсон байна. 

1. Шинжлэх ухаан, технологийн инновацийн павильон (9-р павильон). Технологийн чадавх, инновацийн манлайлал, ногоон хөгжлийг онцлон, "Шинэ дэд бүтэц, шинэ боломж, шинэ алсын хараа" сэдвээр Шинжлэх ухаан технологийн яам, Аж үйлдвэр мэдээжүүлэлтийн яам, Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо, Шинжлэх ухааны академи болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, бусад байгууллагатай хамтран, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийн ололт амжилтыг дэлгэж, Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг орон болон хөгжих оюун ухаан, хүч чадлыг харуулах болно. Үүний зэрэгцээ, Жилинь мужийн төмөр замын тоног төхөөрөмж үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, нарийн хими, био анагаах ухаан зэрэг тэргүүлэх салбарууд, орчин үеийн хөдөө аж ахуй, цахим мэдээлэл, агаарын тээвэр, хиймэл дагуулын технологи, шинэ эрчим хүч, шинэ материал, хар хөрсийг хамгаалах гол цөм технологи зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарын хөгжлийг харуулахаар CRRC-ийн Чанчүний салбар компани, Чангуан дагуул, Жилинь мужийн химийн эслэг зэрэг гол чухал аж ахуйн нэгжүүд болон Жилиний Их Сургууль, Чанчүний Политехникийн Их Сургууль зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын бүтээгдэхүүнийг танилцуулж, улмаар Жилинь мужийн шинжлэх ухаан, технологийн шинэ ололт амжилтыг танилцуулах болно.

2.  Автомашины павильон (8-р павильон). БНХАУ-ын FAW группийн бие даасан брэндүүд болон хамтран бүтээсэн хамгийн сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл, гол сэлбэг хэрэгсэл зэрэг шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ ойлголтуудыг дэлгэн харуулж, FAW группийн хуримтлуулсан баялаг туршлага, өвөрмөц соёлын үнэ цэнэ, мөн шинэ эрчим хүч, ухаалаг сүлжээний холболт зэргээр дамжин Хятадын бие даасан брэндийн үүсэл хөгжил, тэр дундаа Жилинь мужийн тэргүүлэх салбар ба тулгуур салбарын өвөрмөц давуу талыг харуулах болно. Үүний зэрэгцээ, олон улсын болон дотоодын автомашин  үйлдвэрлэгчдэд шинжлэх ухаан, өөрсдийн технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэхийг урих уриалах болно.

3. Зүүн хойд Азийн орнуудын павильон (5-р павильон). Зүүн хойд Азийн орнуудын танилцуулга болон бараа бүтээгдэхүүний тусгай павильон ажиллуулна.

Зүүн хойд Азийн орнуудын танилцуулгын бүсэд БНХАУ, БНАСАУ, Япон, БНСУ, МУ, ОХУ зэрэг зургаан орны хүмүүнлэг, соёл, геологи, аялал жуулчлалын үйлчилгээ, боловсролын салбар, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэргийг дэлгэн танилцуулсанаар дамжин экспогийн өвөрмөц онцлогийг тодотгоно.

Зүүн хойд Азийн орнуудын бараа бүтээгдэхүүний бүсэд БНАСАУ, Япон, БНСУ, МУ, ОХУ-ын технологи, электрон, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэнэ.

4. Жилинь мужийн павильон (7-р павильон).  Жилинь мужийн "Нэг гол, зургаан хос" аж үйлдвэрийн орон зайн зохион байгуулалтын хөгжлийн үр дүнг бүрэн харуулах, Нэг, Хоёр, Гурав дахь салбарын хөгжлийн үр дүн, "14-р таван жилийн төлөвлөгөө" -г сурталчлах. Жилиний онцлог шинж чанартай хүнсний үйлдвэр, мөс, цасны үйлдвэр, мөн Жилиний өндөр чанарын нөөц, онцлог шинж чанар бүхий брэндүүд нь газар газрын бүс нутгийн эдийн засгийн бүтээн байгуулалтын ололт амжилт, хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих гол төслүүд, гол аж ахуйн нэгжүүд, гол салбарууд болон шинээр хөгжиж буй үйлдвэрүүдийг харуулахад анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдэнэ. . Үүний зэрэгцээ Жилиний алдартай, өндөр чанартай барааны үзэсгэлэнгийн тусгай талбайг байгуулах болно.

5. Хятадын муж хотуудын павильон. Хятадын бусад муж хотуудын захиргаа, худалдааны нийгэмлэг болон нэр нөлөө бүхий аж ахуйн нэгжийг урьж, тухайн муж хотуудын өвөрмөц давуу нөхцөл, хамтын ажиллагааны төсөл болон нэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх болно. Жилинь мужийн тусгай дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Шиньжяны Алтай бүс, Төвөдийн Шигаз хотыг урьж оролцуулна.

6. Импортын барааны павильон. Олон улсын болон Тайвань, Хонконг, Макаогийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн тусгай бүсийг байгуулна. 

Олон улсын барааны үзэсгэлэнгийн бүс (3, 4-р павильон). "Нэг бүс нэг зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнууд болон бүс нутгийн технологи, электрон, хөнгөн аж үйлдвэр, нэхмэл, хүнсний зэрэг өвөрмөц бараа бүтээгдэхүүнийг дэлгэнэ.

Тайвань, Хонконг, Макаогийн барааны үзэсгэлэнгийн бүс (2-р павильон). Тайвань, Хонконг, Макаогийн технологи, электрон, хүнс, хөнгөн аж үйлдвэр, соёлын бүтээл, гэр ахуйн засал чимэглэл зэргийн өвөрмөц бүтээгдэхүүнийг дэлгэнэ.

7. Шинэ медиа шууд нэвтрүүлгийн павильон (1-р павильон). Интернетийн салбарын бизнес эдийн засгийг шинэ төлөвт нэгтгэж, Экспогийн сэтгэл хөдөлгөм үзэгдэл, зургуудыг бодитоор цаг хугацаанд нь сурталчлан,үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийг сурталчилж, мэдээ мэдээлэл нийтэлж, төсөлт сурталчилгааг танилцуулна.